цатгалан хүн өлсгөлөн хүний зовлон мэдэхгүй

жоохон байхдаа ээжтэйгээ хотын гудамжаар явж байгаад гуйлга гуйж байгаа хүнд мөнгө байнга өгдөг байж билээ. харин сүүлд хүмүүс тэгж өгвөл буянаа өгчихдөг юм гэж сонссоноос хойш, тийм зүйлд гар сарвайлгүй олон жил өнгөрчээ. харин харь газар ирээд анх удаа өлөн зэлмүүн байх ямар хэцүү зүйл болохыг биеэр мэдэрлээ. агшаасан будаанаас өөр хоолгүй 10 хоног болоход үнэхээр ядаргааны туйлд хүрч, нилээн гоолиг болсон шүү. Бас очих ёстой газраа олохгүй төөрөөд, хүйтэнд аймар даараад, ороод суучих дулаан газар олдохгүй үнэхээр ядарч үзлээ. хүн ер нь зовлон үзэж байж л бусдын зовлонг ойлгодог юм шиг байна. тэгээд хэзээ нэгэн цагт баян тарган болвол өвлийн хүйтэнд ядарсан, ядруу хүмүүс ороод хородчих нэг дулаахан байр байгуулах юмсан гэж бодсон. (гэхдээ мэдээж тийм шаардлагагүйгээр монгол улсын маань хүн бүр дулаан цатгалан, хийх ажилтай, бүтээлч болчихвол бүр гоё л байна.) харин өчигдөр энэ олон жилийн дараа анх удаа гуйлга гуйж байгаа хүнд мөнгө өгч үзлээ. ядарсан нэг муу өвгөн байсан юм. тэгээд сууж байсан чинь нэг эмгэн ирээд чихэр авах уу гэхээр нь зүгээр гуйлга гуйгаагүй настай ч гэсэн өөрөө хөдөлмөрөөрөө юм зарж, хөлөө эцтэл яваа энэ хүнд чадах чинээгээрээ туслах ёстой гэж бодоод бас чихэрнээс нь авлаа. тэгээд автобус хүлээгээд сууж байсан чинь 2 гаргүй нэг залуу баахан бэлэг дурсгалын зүйл 2 гар дээрээ өлгөчихсөн хүрч ирэхээр нь бас өрөвдөөд 2 ширхэг тоглоом авлаа. өөрөө мөнгө санхүүгийн байдал тарчиг талруугаа ч гэсэн боломж байгаа үед хүнд тусалж, тухайн хүний амьдралын төлөөх сэтгэл зүтгэлд нь жоохон ч гэсэн нэмэр болж чадсан байх гэж бодороор сэтгэл минь сайхан байсаан... 

15 сэтгэгдэл:

null
amarzaya (зочин)

chi sain l hvn yum odoo ved er ni iim hvn howor blj dee chamd amjilt hvsii

demjigch (зочин)

sain uu hugshuun, amjilt husie, bas oir zuuriin hetsuu zuild buu buuj uguurei, ter buhen chin dandaa l tur zuuriin baidag yum. Yadarsan humuust tusalsaniig chin unshaad, yu ch hiigeegui suuj baigaa bi hurtel bayarlav.

hun (зочин)

bi neg bair avah geed heden togrog tsugllulj baigaa, yadarsan humuust tuslaya geheer mongo maani dundraad baigaa yum shig sanagdaad chadahgui yum Ene haramch setgel uu or amia bodson yavdal uu? yaj ene zangaa orhih ve

Цоомоо

амжилт найз мэээн

блогоо хаасан хэний ч танихгүй идэвхитэй сээгийчин

amarzaya-хааяа ч гэсэн хүн баярлуулмаар, хүний инээж байгаа царайг харахыг хүсэх юм байнашдээ, баярлалаа
demjigch-сайн, сайн уу хэхэ, баярлалаа, цаад чинь цоглог өө
hun-хэхэ, байр авахын тулд мөнгө цуглуулж байгаа чинь сайн л хэрэг байнашдээ. заримдаа би ч бас дараа лаг болохоороо тусалнаа гэж бодох үе байдаг л юм. гэхдээ үнэхээр тусламж хэрэгтэй хүнд цагийг нь олж тусалвал заавал мөнгө гэхгүйгээр тусламж багадахгүй ээ.
Цоомоо-баярлалаа

ocko (зочин)

uulan hund tusalj baibal zugeer shu geh de yaj , yamar argaar tuslah ni chuhal, neg udaa yu neleen heden udaa yu , neg bol bainga uu , gedegt bna. tulsliil gej baibal zabal mungu bish ee arga zamiin olj uguh , setgel sanaagaar ch yum uu, gol ni ter hun hiij chadhaar yum baibal albagui shu

Amaraa (зочин)

Sain baitcgaaha uu? Ehe udriin mend. Bi sav i ene jijig geltgvi todorhoi hemjeend busdiig hairlah hvndleh gedegiig oilguulahiig hicheesen temdegleliig unshlaa vneheer bid bie biendee baga ch gesen tuslaj baibal ter hvnd ch uurt ch gesen saihan bna shvv.Bi vadarsan bolomjooroo uuriiguu abch vabaa hvnd tab arban mvangan tugrug uguhuus tatgalzaad baidaggvi. Hvnd vum ugsunii daraa vneheer saihan setgegdel vlddeg shvv ta bvhen vzeerei.Chin setgeleesee amidrah gej vbaa nvmvvst tuslaj vbaarai Ta bvgdiig min Byrhan ibeeg. Arhichin tobarshid vgvi shvv.

nasa (зочин)

hund yamarch baidlaar tusalj bolno. zaaval mongo ogoh bish setgeliin tus dem bol bas unelj barshgui shan tus shuu dee.

╚►Maya~LRIG

би лав гуйлга гуйж байгаа хүнд мөнгө өглөө гээд хоосорчихоогүй л байна. мухар сүсэг гэж боддын. харин ч буян хураах бус уу
тэр дулаан байр сайхан санаа бна. амжилт хөгшөөн

Аялгуу (зочин)

Тийм ээ, зовлон үзэх л хэрэгтэй. Тэгэж байж л болно. Амжилт хүсье.

Хариука

ихэнхи нь юм өгсөн хүнээ айлгаад өөрөөсөө түлхээд байдаг шдээ би лав хараалгуулаад дууссан дэхдээ дахиад өхкүү гэсэн үг бишлдээ хүүхдүүдэд бол буруу байхгүй

блогоо хаасан хэний ч танихгүй идэвхитэй сээгийчин

ocko: харин тийн, санал наалджийн
Amaraa: тийн. хүнд туслахаар сэтгэл нээх гоё болчдог тэ? тэр хүний баярлаж байгаа байдал нүдэнд харагдаад өдөржин нээх гоё урамтай болчдийшд
nasa: яааг үнэн
╚►Maya~LRIG: харин тийн. тиймэрхүү мухар сүсэг л бидний хүйтэн хана болж байгаа байх тэ? баярлалаа хө.
Аялгуу: тэхх, баярлалаа
Хаируука: гол нь хүн гэдэг утгаар нь өлсч ядарч байгаа чадал дорой хүмүүст, бас амьдрахын төлөө тэмцэж чадлаараа хичээж юм хийж, урлаж, хөдөлмөрдөж байгаа хүмүүсийг л дэмжиж урам өгч байвал зөв юм болов уу гэж боддийн. өдөр бүрийнхээ талхны төлөө тэмцэж байгаа хүмүүст бага ч болтугай тус дэм үзүүлж, түмэн зовлон бэрхшээлээс нь сатааруулж жоохон ч гэсэн гэрэл гэгээ үзүүлэхийг хичээвэл өчүүхэн зүйлд ч баярлах байх өө. харин тэр хулгай, хийгээд, юм булаагаад байдаг хүмүүс бол бас хэцүүшдээ, би ч гэсэн айдгийн

Дандаа Мэдрэмж,Таашаал боддог хүн... (зочин)

болж болж...миний монголчууд гоя...харин тэр гуйлга гуйж байгаа хүнд юм өгөхөөр буянаа өгдөг энэ тэр гэж ахудлаа нэг худалч нь гаргасан байх..би лав тоодогчгүй...

Nicoule

chi haana bdag yum be, minii blogt save infants ged huudas bgaa, bidnii heden zaluuus neg sain sanaanii uil ajilaagaa ehluulsen yuma, chamaig terend negdvel ih bayarlana shuu

Simple

:).

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)